"Хүчирхийллээс охидыг хамгаалах" 14 хоногийн аяныг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг зохион байгуулж байна.
Уг аян нь энэ сарын 13-ны өдрөөс 28-ны өдрүүдэд сумын зорилтод бүлгийн 18 хүртэлх насны хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд бэлгийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар уулзалт хэлэлцүүлэг, хуулийн болон бусад чиглэлийн сургалт сурталчилгаа зохион байгуулж байна.
Уулзалт хэлэлцүүлэгт төлөвлөгөөний дагуу 18 хүртэлх насны охидын эцэг, эх, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хамрагдаад байна.
Тус аян нь охидыг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдэх арга замыг хэлэлцэх, тандалт судалгаа хийх, эцэг эх, багш нартай уулзалт зохион байгуулах зорилготой юм.
БӨХМӨРӨН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ