Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн болж өндөрлөлөө

2021-10-22

Сумдын ИТХ-ын дарга,Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Аймгийн ИТХТ-ийн ажлын алба, ЗДТГ хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж үг хэлсэн юм.
Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт аймгийн ИТХТ-ийн ажлын албаны дарга Б.Батцэцэг ЗЗНДНТУТХ-ийн дагалдах дүрэм журам болон цагаатгалын талаарх мэдээлэл, ИТХТ-ийн ажлын албаны мэргэжилтнүүд сумдад ажилласан ажлын мэдээлэл, хэлэлцүүлэг хийж мөн МУЗН-ийн Архангай аймаг дахь салбарын дарга Н.Сүхбаатар МУЗН-ийн талаарх товч мэдээлэл,” Тэгш тусгал” ТББ -ийн менежер М.Анхтуяа Төслийн таницуулга, ОНӨГ-ын дарга Х.Ганхуяг Орон нутгийн өмчийн талаар мэдээлэл, СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат Санхүү төсвийн талаарх мэдээлэл, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Т.Байгальмаа Төрийн аудитын мэдээлэл, Цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаарх мэдээллүүдийг тус тус хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%