Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон улсад нийтлэг хэрэглээ болсон Генетик тестийг орон нутагтаа хийлгэх боломж бүрдэнэ.

2021-10-23

Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар дэлхий дахинаа өргөн хэрэглэж, хүн төрөлхтөн үр шимийг нь маш богино хугацаанд хүртэж буй генетик тестийг ерөнхий боловсролын сурагчид, насанд хүрэгчиддээ хийлгэх бэлтгэл ажлыг хангаж байна. Генетик тест гэдэг нь хүний биед буй 3 тэрбум гаруй генийг тусгай төхөөрөмжөөр шинжилж, ирээдүйд учирч болох эрсдэл, ололт амжилтад хүрэх шинж чанарыг нь тодорхойлох шинжлэх ухааны шийдэл юм. Энэхүү тестийг дэлхий дахинаа өргөн хэрэглэж эхэлсэн бөгөөд Монгол улсад 2018 оноос эхлэн хэрэглээг нэвтрүүлсэн ч орон нутагт хараахан хэрэгжүүлж амжаагүй байсан байна. Тус тестийг шүлс, хурууны хээ зэргээр шинжилж үзэх боломжтой бөгөөд шинжилгээг маш өндөр нууцлалтайгаар Америкийн нэгдсэн улсад хийж, хариуг тусгай кодоор дугаарлаж Монгол улсад ирүүлдэг. Энэ нь хувь хүний нууцыг чандлан хадгалж, тухайн хүнд ирээдүйд амжилт гаргах спортын төрөл, ажлын салбар, бие организмын байдалд хэрхэн өөрчлөлт гарах, зүрхний шигдээс, үе мөчний өвдөлт, чихэрийн шижин зэрэг маш өргөн хүрээгээр өвчилж буй 37 нэр төрлийн өвчлөлийн шинж тэмдэг үүсэх эрсдэл хэр зэрэг байгаа гэх мэтчилэн нарийн мэдээллийг агуулсан хариуг товхимол болгон өгдөг байна. Энэхүү шинжлэх ухааны дэвшилтэт тестэд 3-аас дээш настай хүүхдүүд хамрагдах боломжтой ч анхлан ерөнхий боловсролын сурагчидаа хамруулж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус төслийг  Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хэрэгжүүлэх боломжтой талаарх мэдээллийг Монголын генетик тест ХХК-ын орон нутаг хариуцсан төлөөлөгч Ө.Одбаяр, My way education боловсролын байгууллагын захирал Т.Чагнаасүрэн нар Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газар, Аймгийн боловсрол, соёл урлагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн удирлагад өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%