Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев

2021-10-25

🇰🇿🇲🇳 Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев болон ажлын хэсгийн хамтаар хүлээн авч уулзлаа. Талууд Казахстан-Монголын хамтын ажиллагааны одоогийн байдал болон хоёр улсын иргэдийн хууль эрх зүйн орчныг өргөжүүлэх, боловсрол, тээвэр, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдсан олон асуудлуудын талаар бүтээлч санал солилцов.
🇰🇿🇲🇳 Засаг даргын зүгээс "Ковид-19" цар тахал дэгдэхээс өмнө хувийн ажлаар Казахстан Улсад очсон Монгол Улсын иргэдийн болон тээврийн хэрэгслийн асуудал, махны экспорт, харьяатын асуудлыг хэлж, мөн тус улсаас шатахуун оруулах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
🇰🇿🇲🇳 Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев энэ сарын 27-ны өдөр хүртэл байх ба Баян-Өлгий аймагт харьяатын асуудалтай иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%