Аймгийн ИТХ-ын Р.Алтаннар даргатай Нийгмийн бодлогын хороо нь 3 дахь удаагийнхаа хурлаар салбарын харьяа зарим албан газруудын үйл ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сонсгол хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа.
Сонсгол хэлэлцүүлэгт аймгийн Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар,Нийгмийн даатгалын хэлтэс, Соёлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Амгалант дэнж” УТҮГазар, Ахмадын хороо, Залуучуудын холбоо зэрэг байгууллагууд оролцож, энэ онд хийж гүйцэтгэсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ танилцууллаа.
Нийгмийн бодлогын хорооны гишүүд нь тус байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж, санал хүсэлтийг сонсон, хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, хүсэлтийг аймгийн ИТХ-д уламжлан ажиллахаа илэрхийллээ.
Мөн зарим байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь очиж ажиллахаар боллоо.