2020 оны 2 дугаар ээлжээр эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхээр мордсон эрчүүд өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулинд заасан үүргээ нэр төртэй биелүүлж Хурандаа генерал Ж.Ёндонгийн гэрэлт хөшөөт цогцолборт бууж сүүлчийн рабортоо өгч цэргийн албанаас халагдлаа.
Цэрэг эрсийг сумын засаг даргын тамгын газрын удирдлагууд болон аав, ээж, ах дүү хань ижил нь баярын нулимстай угтан авлаа. Эх орныхоо дархан хилийг хамгаалж ирсэн эрэлхэг цэргүүддээ цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.