Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бага насны хүүхдүүд, сурагчдад нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.

2021-11-01

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд цахилгаан эко автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч чангарч буй энэ үед иргэдийнхээ аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цахилгаанд цэнэглэж, нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 3 автобусыг маршрутын дагуу явуулж эхлээд байна. Тус бага оврын автобус нь 12 хүний суудалтай, нийт 25 хүний багтаамжтай юм.

Сургуулийн хүүхдийн тарах цаг, ажлын цаг дуусах цагуудтай уялдаж Баруун-Урт хотын зүүн хойд цэг болох 9-р багийн нутаг дэвсгэр 3,4-р тойргийн зам, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Мандал хороолол буюу хуучнаар тэжээл, 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандах зэрэг газруудаас  07.00-09.00, 11.00-14.00, 16.00-18.00 цагийн хооронд нийтийн тээвэр явна. Манай аймгийн хувьд тус автобусыг нэвтрүүлж буй дөрөв дэх аймаг юм. Тус автобус нь хорт утаа гаргахгүй, нэг цэнэглээд 80-90 км зам туулдаг, 100 км-т 3000 төгрөгийн цахилгаан зарцуулдгаараа онцлог.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%