Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруун-Урт сумын 1, 2 дугаар багийн "эмзэг цэг" тодорхойлох судалгаа хийгдлээ

2021-11-02

Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ихбаяр 1, 2 дугаар багийн БИНХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагчийн хамт тус багуудад ажиллаж гэмт хэрэг зөрчил гарах эрсдэл бүхий цэгийг тогтоож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар баг хариуцсан албан хаагчидтай санал солилцлоо.Багийн засаг дарга, хэсгийн байцаагчийн өдөр тутмын ажилд нэн шаардлагатай болж байгаа хяналтын камерийн асуудлыг ирэх оны төсөвт тусгаж, ашиглаж эхэлбэл сумын хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хяналтандаа авах бүрэн боломж байгааг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Батцэнгэл хэллээ.

Тус ажлын хүрээнд Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн албан тушаалын орон сууц /казармак/ -ыг газар чөлөөлөлтөд оруулж байгаатай танилцлаа.

Тус барилгад ахуйн архидалт, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэл өндөр, эмзэг цэг байсан тухай багийн засаг дарга танилцуулж оршин суугчидтай гэрээ хэлцээр хийсний үндэс дээр тус барилгыг чөлөөлж байгааг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%