Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2021-11-01

Бөхмөрөн сумын удирдлагууд Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон ажилчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, Дэлхийн багш нарын 27 дахь өдрийг энэ сарын 29-ний өдөр сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажлын алба, ЕБС-ийн захирал, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нар хамтран зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. 

Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсээрээ тэргүүлэн ажиллаж байгаа багш, ажилчдад Засгийн газрын болон аймаг, сумын шагнал ирснийг гардуулж өглөө. 

Нийт ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон ажилчдадаа Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, Дэлхийн багш нарын 27 дахь өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%