Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, сумын ИТХ-ын ажлын албанаас санал хүргүүлсний дагуу сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрууллаа.
Сургалтын зорилго нь оролцогчдын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалтууд, Төлөөлөгчийн эрх үүрэг, оролцоо, Төлөөлөгчийн ёс зүй, Орон нутгийн төсвийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн онцлог заалтууд, Жендерийн талаарх мэдлэгийг олгоход оршиж байгаа юм.