УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэн, Эрүүл Мэндийн дэд сайд М. Баттүвшин, Зам Тээвэр Хөгжлийн дэд сайд Ж. Бат-Эрдэнэ нар Сүхбаатар аймагт ажиллах үеэр Мөнххаан сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж нэн шаардлагатай рентген аппарат болон иж бүрэн компьютер гардуулан өглөө. Сумын төвийн ЭМТ-д хөрөнгө оруулалт хийснээр алслагдсан сумын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирах боломжтой юм. Эх сурвалж: Ажлын хэсэг 2021.11.05