Улаанбаатар дахь ХБНГУ-ын ЭСЯ, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн Агентлаг, МSМ групп ХХК, Сандвик компанитай хамтран "Мишээл" хүүхдийн ивээх сан Мөнххаан суманд 4 хоног хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж нийт 576 хүүхдүүдэд амны хөндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Бидний хүсэлтийг хүлээн авч дэмжсэн УБ хот дахь нутгийн зөвлөл М. Чинболд, Ц. Магалжав нартаа болон Мишээл хүүхдийг ивээх сангийн хамт олонд нутгийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Мөнххаан сумын ИТХурал, ЗДТГ 2021.10.30