Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ЗДТГ-ын албан хаагчид Хар Алтат багт ажиллаа.

2021-11-12

Сумын Засаг дарга Б.Сүхтулгаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 11-р сарын 8-11-ний өдрүүдэд Хар-Алтат багийн нутагт ажиллалаа.
Хөдөөгийн малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллаа.
Мөн багийн иргэдээс ирсэн гомдлын дагуу аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хотгор ХХК, Жанат ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийж Хотгорын уурхайн шаталтыг нэн даруй багасгаж зогсоох үүрэг өглөө.
Мөн нүүрсний машинууд олон салаа зам гаргаж байна гэх гомдлын дагуу Шинэ уснаас уурхай хүртэлх замын далан сэргээж, үндсэн замаас гарах, олон салаа замаар явах асуудлыг зогсоох талаар уурхай тус бүрээр үүрэг өглөө. 
Тус ажлын хэсэг ирэх долоо хоногоос дараагийн  багаар явж ажиллах юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%