Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ, ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХЫГ ДЭМЖИВ

2021-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн БСУГ, Аймгийн Музейн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, хамгаалалтын дэглэм тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.

Үүнд Дархан-Уул аймгийн сумын хамгаалалтад байх Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад шинээр Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Адуунчулуун уулын суваргатай хад, Адуунчулуун уулын өврийн бичээс, Хонгор суманд байрлах Хүйтний хурлын туурь, Суваргатай хад бүхий бичээс, Ногоон толгойн булш хиргэсүүр, Чингисийн морины уяа зэрэг дурсгалууд оруулах бөгөөд үүнээс Хүйтний хурлын туурь, Суваргатай хад бүхий бичээст хамгаалалтын дэглэм тогтоох тухай саналыг мэргэжлийн байгууллагууд гаргалаа.

Эдгээр дургалт газруудыг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, хамгаалалтын дэглэм тогтоох тухай сумын ИТХ-ын тогтоол гарсан хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, улмаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар эцэслэн батлахаар дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%