Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-12

Нийслэл, дүүргийн  иргэдийн Төлөөлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Тайж амралтын газарт зохион байгууллаа.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан, тус хуулийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх 10 гаруй эрх зүйн баримт бичгийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас байгуулсан Ажлын хэсэг боловсруулаад байгаа билээ.

Эдгээр дүрэм, журмын төслүүдийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албанд тайлбарлан таниулах, санал нь авах, тал бүрээс нь урьдчилан хэлэлцэж, харилцан ярилцах ажлыг тус төслийн хамт олон  зохион байгуулж байна.

Семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09.40 цагаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга бөгөөд төслийн захирал У.Бямбасүрэн нээж үг хэлсэн.

Нээлтийн дараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга үзэл баримтлалын талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар,  мөн хуулийн 13.3-т заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”ын төслийг Удирдлагын академийн Тэнхмийн эрхлэгч Г.Жаргал, 42.2-т заасан “Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах журам”-ын төслийг Удирдлагын академийн Сургалтын албаны дарга Я.Бямбаяр, 51.3-т заасан “Хурлын зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн мэргэжилтэн А.Ганболд ,  44.2-т заасан “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, чадавхжуулах арга хэмжээний нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-ын төслийг нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, 79.3-т заасан “Нутгийн удирдагын төлөөллийн байгууллагын дүрэм”-ийн төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, 17.2-т заасан “Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах журам”-ын төслийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул тус танилцуулж, оролцогчдын асуусан асуултад хариулсан болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%