Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хариуцлагын гэрээ байгууллаа

2021-11-10

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт сүм, хийд шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг, нөлөөллийг бууруулах тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцож, “Хариуцлагын гэрээ” байгууллаа.
Энэхүү гэрээ нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сүм, хийд шашны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу Улсын Онцгой комиссын шийдвэрээр халдварын тархалтын түвшинг өөрчлөх хүртэлх хугацаанд үйлчлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%