Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2021-11-10

Дүүрэгт ажиллах үеэр Засаг даргын орлогч Н.Мандуул дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын талаар мөн 2022 оны Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад тусгах саналыг тус тус танилцууллаа.
✅Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Ж.Сандагсүрэн Нийслэл хот анх удаа бие даасан хууль эрх зүйтэй болж, орлого төвлөрүүлэлт, зардлаа шийдвэрлэх боломж бий болж байгаа боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эдийн засгийн өсөлт буурч байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч хотын удирдлагын зүгээс Улаанбаатар хот алслагдсан дүүргүүдийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах бодлогыг баримталж байна гэдгийг онцолсон юм.
Тэрээр ирэх 2022 оны төсөв, хөрөнгө оруулалтын төсөлд тодорхой асуудлыг тусгахаа илэрхийллээ.
Үүнд:
”Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүрэгт баригдаж буй орон сууцнуудыг хамруулахад хамтран ажиллах, Голомт цогцолбор сургуулийн барилгын ажилд тодорхой төсвийг суулгах тал дээр боломжид тулгуурлан шийдвэрлэхээ илэрхийллээ.
Дүүрэгт хийгдэж байгаа болон тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь очиж танилцуулан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%