Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” УРИАН ДОР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГ ДҮҮРЭГТ ИРЛЭЭ

2021-11-15

“БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” УРИАН ДОР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГ ДҮҮРЭГТ ИРЛЭЭ
Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга М.Явуухулан, Хяналт, шилжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Батмөнх, Орон нутаг, салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн А.Урангоо нар дүүрэгт тус аяны тугийг хүлээлгэн өглөө.
Энэхүү аян нь 6 аймаг /Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл/, 3 дүүргийн /Багануур, Багахангай, Налайх/ хэмжээнд тус бүр 1 сарын хугацаатай өртөөчлөн аялах юм.
Монгол улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай НҮБ-ын конвенцод 2008 онд нэгдэн, орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. Эдгээр эрх зүйн баримт бичгүүд нь тэдний эрхийг хангах, оролцоог дэмжих, бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг ойлголт, нийгмийн зөв хандлагыг бий болгоход чиглэсэн бүхий л үйл ажиллагааны талаар тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 108.399 хүн байдаг ба энэ нь нийт хүн амын 3.2%-ийг эзэлдэг бөгөөд Налайх дүүрэгт 1.339 хүн байдаг байна.
Тус аян хөгжлийн бэрхшээлтэй хүний холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн брэхшээлтэй хүний ойлголт хандлагыг дээшлүүлэх, тэдний нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, эрх тэгш оролцох нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймаг, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%