Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АХМАД НАСТНЫ ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АХМАУУДЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ

2021-11-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Ахмадын хөгжлийн төв” хамтран “Ахмад настны эрхийг дээдэлье” төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг төсөлд хамтран ажиллах төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй өнөөдөр /2021.11.17/ уулзалт хийж, төслийн танилцуулга хийлээ.

Төслийн нээлтэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат оролцож, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын мэндчилгээг уламжилж, тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны статистик мэдээгээр 13810 ахмад ажиллаж амьдарч байна.

Эдгээр ахмадуудын аливаа эрх зөрчигдөх асуудал нэлээдгүй гардаг. Төр захиргааны байгууллагаас ахмад настанд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байгаа боловч ахмад настан өөрөө хууль эрх зүйн анхан шатны мэдлэггүй, эрхээ хамгаалах чадамжгүй зэргээс болж төрийн болон нийгмийн халамжийн үйлчилгээ авч чадахгүй байх, нийгмийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, хохирогч болох нь түгээмэл байсаар байна.

Иймд “Ахмадын хөгжлийн төв”-ийн өдөр өнжүүлэх үйл ажиллагаа, эрүүл идэвхтэй амьдралын хэвшил олгох, хэрэглээний чадамж суулгах сургалт зөвлөгөө зохион байгуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны нөөц боломж дээр тулгуурлан, ахмад настнуудад хамаарах хуулиуд, шинэчлэгдсэн болон өөрчлөлт орсон хуулиудын нэмэлт мэдээллийг танилцуулах, өөрийн болон бусдын эрх зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээ, нөхцөл боломжийг таниулах зэрэг нь “Ахмад настны эрхийг дээдэлье” төслийн гол зорилго хэмээн Ахмадын хөгжлийн төвийн дарга А.Янжмаа онцоллоо.

Үүний тулд тусгайлчсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ахмадын зөвлөлтэй хамтран ажиллаж Зөвлөх багш нарыг урьж хичээл заалгах, 26 багт ажиллах Сургагч багш нарыг бэлтгэн чадавхжуулах, Сургагч багш нарын сургалтыг цувралаар 4 сумын 26  багт зохион байгуулах, Ахмад хөгжлийн төв дээр сургалтуудыг жилийн турш тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%