Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2021-11-17

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт 2021 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулсан уг сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн нийт 85 хүн хамрагдсан байна. Үндэсний хөгжлийн газар, нийслэлийн ИТХ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн дээд сургуулиас уригдан ирсэн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд тодорхой сэдвээр хичээлийг заасан юм.

Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалт, нутгийн өөрөө удирдах ёс, нуутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төлөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, ёс зүй гэсэн сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулжээ.

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд дээрх сургалтыг бусад аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%