Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“#ЭРСДЭЛГҮЙ_ДАРХАН” АЯНЫ ХҮРЭЭНД 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЖЭЭ

2021-11-22

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран явуулж буй “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг уриалсан.

Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон мэдээлэл хүргэсэн бөгөөд 162 байгууллага тайлангаа ирүүлжээ.

Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага дотроос 28 байгууллагыг сонгон аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж шилдэг 12 байгууллагыг шалгаруулсан байна.

Шилдэг 12 байгууллагын нэг нь Дархан сумын 5 дугаар цэцэрлэг юм. Тус цэцэрлэг нь аяны хүрээнд анхны цахим уриалгыг гаргаж бусад сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг челленжид уриалжээ.

Мөн 9-н төрлийн контент бэлтгэн цар тахлын үед иргэд олон нийтийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажилласан байна.

Тус хамт олон нэн тэргүүнд ажлын байрны эрсдэлийн үнэлгээг 4 чиглэлээр  гаргаж, байгууллага болон ажилчдын хандиваар 18 эрсдэлийн шийдвэрлэн хийж гүйцэтгэснээрээ онцлогтой юм.

5 дугаар цэцэрлэгийн хамт олны “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хийсэн олон ажлуудаас голлон нь дурдвал ‘GOOD NEIGHBORS’ ОУТТБ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газарт ‘ГАЛ ТОГЛООМ БИШ’ галын аюулгүй ажиллагааны хэрэгслээр төсөл өгч 9-р сард хэрэгжин нийт 10.426.501 төгрөгийн галын багаж хэрэгсэл, галын сараа ком, дохиоллын систем, галын самбар, тэмдэг тэмдэглэгээнүүдийг хийлгэж байршуулсан байна.

Түүнчлэн Багш ажилчдын ажиллах орчин нөхцөл хүлээн авах өрөө, ариун цэврийн өрөө,  багш хөгжлийн төвийг шинэчлэн сайжруулсны зэрэгцээ Багш ажилчид, хүүхдүүдийг халдварын эрсдэлээс хамгаалж 2 жигүүрийн коридорт тусгаарлах хөшгийг байрлуулсан нь ковид цар тахлын халдвараас хамгаалах шинэ санаачилга болсон байна. Мөн Бүлэг тус бүр ус шүүгчтэй болж цэвэр усаар хангагдан, багш ажилчдыг хүчилтөрөгчийн коктейлиор ханган дархлааг нь дэмжин ажиллаж байна.

Энэхүү аяныг зохион явуулснаар хөдөлмөр эрхлэлт, байгууллага ажиллагсдын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, ажлын байран дахь ХАБЭА-н нөхцөл сайжирч, хоёр ба гурван талт нийгмийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд гарч, бүх хүрээнд тодорхойгүй байдлыг бууруулснаар ковидын үеийн болон дараах хугацаанд дасан зохицох чадвар нэмэгдсэн зэрэг олон талын ач холбогдолтой боллоо хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч О.Нандин-Эрдэнэ ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%