Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИГЧИЙГ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021-11-19

"Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэг"-ийн дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшигч нь 1 бол төлөөлөгчдийн ил санал хураалтаар 2 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хураалт явуулах юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 25 суудалтай /олонхи/ Монгол Ардын Намын бүлгээс Нацагдоржийн Лхагвадоржийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн бол танхимаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жамсрангийн Отгонхүү өөрийн нэрийг дэвшүүлсэн. Иймд төлөөлөгчдийн нууц санал хураалтыг зохион байгууллаа. Нууц санал хураалтын саналыг тоолох тооллогын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа. Үүнд: 

Тооллогын комиссын даргаар Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Сэргэлэн

гишүүнээр Төлөөлөгч А.Дэмчигжав, А.Дашбат нарыг томиллоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаанд оролцогч 36 төлөөлөгч аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудалд нууц санал өгч, саналыг тооллогын комисс тоолон баталгаажуулж, тооллогын комиссын дарга Б.Сэргэлэн дүнг танилцууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%