Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттайгаар сум дүүрэг (анхан шат), аймаг нийслэл (хагас шигшээ), улсын (шигшээ) хэмжээнд зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Тэмцээнийг 2021.11.20-21ний өдрүүдэд бүх сумын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж дүнгээ гаргаж эрэгтэй, эмэгтэй тус бүр тэргүүн байр хүртсэн шатарчдыг УИХ-ын дарга Г.Занданшатарын Талархлын бичиг аймгийн аварга хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнав.