Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ХИЙГДЛЭЭ.

2021-11-20

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ХИЙГДЛЭЭ. 

Уг төслийн танилцуулгыг Увс аймаг дахь орон нутгийн зохицуулагч Б.Мөнхдорж, Ховд аймаг дахь орон нутгийн зохицуулагч Б.Дэлгэрмаа нар сумын ИТХ-ын ажлын алба, Засаг дарга, орлогч дарга, ЗДТГ-ын дарга, Хөдөө аж ахуйн тасаг, Байгаль орчны тасгийн албан хаагчид болон багийн Засаг дарга нарт мэдээлэл хийлээ. 

Төсөл нь Герман улсын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалттай төсөл бөгөөд сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутаг болон нийлмэл холбоос нутгуудын тогтвортой үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм. 

Уг төсөл нь Монгол орны баруун бүс нутаг Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудын улсын тусгай хамгаалалттай газрын орчны бсийн сумууд хамрагдаж байна. 

Төсөл нь 2 үе шаттай хийгдсэн бөгөөд 2015-2021 оны хооронд 1-р үе, 2020-2027 оны хооронд 2-р үе буюу Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%