Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Улсын их хурлын даргын нэрэмжит шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах “ Их нүүдэл” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
9 дэх удаа уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээн нь тойргийн системээр явагдаж аваргаа шалгаруулсан байна. Оюун ухааны их спортын сумын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй төрөлд 6 дахь жилээ оролцож буй Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Бадарч овогтой Баяртөгс, эмэгтэй төрөлд 3 дах удаагаа оролцож буй Баяндэлгэр сумын уугуул Х.Дэчмаа нар тэргүүлж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, Улсын их хурлын даргын талархалаар шагнагдлаа. Зохион байгуулагчаар Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Оюунлаг шатрын клуб ажилласан бөгөөд олон жил амжилттай оролцож байгаа зарим шатар сонирхогчидыг сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр “Хүндэт өргөмжлөл”-р шагнаж урамшууллаа.