Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ЗАРЛАЛАА

2021-11-18

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ЗАРЛАЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны ирц 81,8 хувьтай байв.
Тухайлбал :
1. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай
2. Нэрэмжит болгох тухай
3. Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт Нутгийн захиргааны ордны Хурлын танхимд хуралдуулахаар товлов.
Аймгийн Засаг даргын зүгээс “Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх орлогын албан татварын хувь хэмжээ”-г танилцуулж аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%