Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлтийн тухай тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх.
3. Аймгийн 2021 оны төсвийн зарим зардалд өөрчлөлт оруулах.
4. Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэх.
5. Газарзүйн нэрийн сантай холбогдуулан аймгийн 99 багийн нэрийн саналыг уламжлах тухай.
6. Зарим сумдын багийн хилийн заагийн асуудлыг хэлэлцүүлэх.
7. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар санал хэлэлцүүлэх.
8. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцүүлэх тухай.
9. Газрын төлбөр тогтоох.
10. Орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох.
11. Жендерийн тэгш эрхийг хамгаалах тухай дэд хөтөлбөрийн биелэлтийг танилцуулах.
12. Аймгийн нутаг дэвсгэрийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох.
13. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр батлах.
14. Аймгийн Хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөө батлах.
15. Аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн батлах тухай.