Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит зургадугаар хуралдаан шинэ суурьшлын бүсэд амжилттай үргэлжилж байна.
Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилт түүний үр дүнгийн талаар төлөөлөгчид хэлэлцэж "ХАНГАЛТТАЙ" БИЕЛЭЛТТЭЙ гэж дүгнэлээ.
2021 оны арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг үндсэн 6 бүлэг, 22 дэд бүлгийн 111 зорилт, 311 арга хэмжээний хүрээнд тайлагналаа.
Ээлжит бус VI хуралдаан аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, аймгийн 2022 оны төсөв батлах асуудлаар маргааш өглөө 9 цагт үргэлжилнэ.