Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2021-12-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаан өнөөдөр /2021.12.03/ 09 цагт 87,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Улс орны хэмжээнд үүсээд байгаа “Коронавируст (Ковид-19) цар тахлын халдварын улмаас манай аймгийн 49 иргэн нас барсан бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тэдний дурсгалыг хүндэтгэн босч, харамсал илэрхийллээ.

Тус Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 38 дугаар тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт, Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, аймгийг 2022 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө төсөл, аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх болон аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв хэлэлцэн шийдвэрлэх болно.

Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Б.Эрдэнэтулга, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Х.Батжаргал, М.Батбаяр, Н.Ганбаатар нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%