Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2021 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАВ

2021-12-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар Хуралдаанд /2021.12.03/ аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн_ дарга Ч.Энхбат “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-г танилцуулан, Төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн юм.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс дэвшүүлсэн зорилтын биелэлт, үйл ажиллагааны Үндсэн чиглэл зэргийг харгалзан 2021 онд аймаг, сумдын ИТХ-аас дэвшүүлэн тавьсан Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чиглэлийг баримталж  ажиллах зорилтыг дэвшүүлж, үүний дагуу аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны далайц, үр дүн, үр нөлөөг дээшлүүлж, Тэргүүлэгчид, Хурлын хороод, төлөөлөгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, Төлөөлөгчдийн тойрогтоо болон иргэдийн дунд ажиллах ажиллагааг сайжруулж, хурлаас гарсан бодлого, шийдвэрийг сурталчлах, Сумдын ИТХ-ын дотоод ажлыг сайжруулан зөвлөмж арга зүйгээр хангах, ИТХ-ын Хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хурлын байгууллага иргэд сонгогчдын эргэх холбоог бэхжүүлэх зэргээр хурлын нэрэмжит ажлуудыг өргөнөөр зохион байгуулахад анхаарч ажиллалаа.

Аймгийн  ИТХ нь 2021 онд 7 удаа хуралдаж, 21 асуудлыг хэлэлцэн 20 тогтоол гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 16 удаа хуралдаж, 100 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 84  тогтоол батлан гаргалаа.

2021 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдний саналыг сонсох, бодлого шийдвэрт тусгах зорилгоор “Төлөөлөгчдийн зөвлөгөөн”-ийг 4 удаа зохион байгуулж  “2021 оны төсвийн орлого, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл”, Дархан хотын 60 жилийн ойг угтан хийгдэх “Жаран бүтээлч ажил”-ын танилцуулга, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2022-2024 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн мэдээлэл, 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүртгэл, аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, аймгийн 2021 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тайлан, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний тайлан, Эрүүл мэндийн газрын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, Боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагааны  тайлан, Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан, “2022 оны төсвийн шинэчлэл”, “Эрчим хүч, инженерийн шугам сүлжээний талаар баримтлах дунд хугацааны бодлого”, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн танилцуулга зэрэг нийт 14 асуудал танилцуулж, үүрэг даалгавар, зөвлөмжүүдийг өглөө.

Мөн аймгийн ИТХ-ын Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай эрхлэх асуудлын хүрээний хяналтын хороод урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гарган ажиллаж байна.  ИТХ-ын чадавх нь хурлын Хороодын идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир аливаа бодлогын шинжтэй асуудлуудыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийн өмнө хороодын хурлаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн саналыг авч байна.

Аймгийн ИТХ-ын Засаг, захиргаа хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, Өмч, төсөв санхүү, эдийн засаг гадаад бодлого хяналтын хороо, Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо, Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо гэсэн 5 хяналтын хороо нь 2021 онд нийт  32 удаа хуралдаж,  өөрсдийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага, агентлагуудын үйл ажиллагаатай танилцан, хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож  танилцсан асуудлаараа  дүгнэлт, зөвлөмж гарган аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд танилцуулан ажиллалаа.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2022 оныг  аймгийн ИТХ-ын  Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа иргэддээ тайлагнах чиглэлийг баримталж  ажиллах зорилтыг дэвшүүлэн тавьж байна. 

Дээрх чиглэлийг бүх шатны Хурлын байгууллагууд баримтлан ажиллаж, Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн байгууллагууд иргэддээ мэдрэгдэхуйц тодорхой ажил гүйцэтгэж, байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллахыг уриалсныг Хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%