Хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны товч тайлан, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хэрэгжилт, Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн ХШҮ-ний тайлан, Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл, Аймгийн 2022 оны Төсвийн төсөлд өгөх Төрийн аудитын газрын санал,дүгнэлт, Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөл батлах тухай, Аймгийн ИТХ-ын Ёс зүйн хороог байгуулж, Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай, Татварын хувь хэмжээ шинэчлэн тогтоох тухай, Газар нутгийг нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авах тухай, “Баяншарга “ уулыг Улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, Сүхбаатар аймгийн 2022-2030 оны хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөө, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах бушлах журам батлах тухай зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны товч тайлан ИТХ-ын дарга Д.Хосбаяр танилцуулав. Өнөөдрийн Хуралдаанаар Аймгийн засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг төлөөлөгчид хэлэлцэн "ХАНГАЛТТАЙ" гэж дүгнэлээ.
Аймгийн 2020 оны Төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөл батлах тухай асуудлыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал танилцуулж Аймгийн нийт төсвийг 39 тэрбум төгрөгөөр хэлэлцэн баталлаа.