Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2021-12-09

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хрулын Наймдугаар хуралдаан өглөө 10:00 цагаас эхлэн ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдаж, 7 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар 1. Шуурхай удирдлага, зохицуулалтын мэдээллийн төв байгуулах тухай 2. "Үзэсгэлэт Налайх" арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 3. "Байгаль Экологи-Ногоон орчинтой жишиг дүүрэг" арга хэмжээний хөтөлбөрийг батлах тухай 4. Гамшгийн эрсдлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай 5. Архив албан хэрэг хөтлөлийн үйл ажиллагааг сайжруулах төсөл арга хэмжээг батлах тухай 6. Налайх дүүргийн ИТХ-ын 2021 оны 06/02, 07/03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай болон нэмэлт асуудлуудыг хэлэлцэх бөгөөд эдгээр хэлэлцэж буй асуудлууд нь өнгөрсөн 7 хоногт Ажлын хороодын хуралдаануудаар орж, санал дүгнэлт гарч, Төлөөлөгч нараас гарсан саналуудыг тусган, өнөөдрийн хурлаар хэлэлцэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%