Архангайн зураач урчуудын "Бидний урлахуй-2021" шилдэг бүтээлийн үзэсгэлэн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Нийтийн номын сан, Урчуудын хороо, Гэрэл зурагчдын холбооноос хамтран зохион байгууллаа. Архангайн урчуудын шилдэг бүтээлүүдийг сурталчилан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бөгөөд 21 уран бүтээлчийн бүтээл, үзмэр тавигджээ.
Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, Урчуудын хорооны дарга С.Уранчимэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус үзэсгэлэн аймгийн Нийтийн номын санд 2021.12.06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.