Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ

2021-12-10

Өнөөдөр\2021.12.10\ Дархан сумын 5 дугаар багийн хамтарсан багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амгалан өрх” арга хэмжээний хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн  эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж байна. Уг сургалтаар эцэг эхчүүдэд  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн боловсрол олгох, ирээдүйн бие хүнийг бэлтгэхэд эцэг эхчүүдийн оролцоо туйлын чухлыг танин мэдүүлэх зорилготой.

Сургалтаар:

  • Өсвөр насны хүүхдүүдийн тогтворгүй зан байдлыгойлгох тухай \ГБХЗХГ-ын мэргэжилтэн Галбадрах \  
  • Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл
  • Хүүхдийн өөрсдийн сонирхол, онцлогт тохируулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох зөвлөгөө
  • Гэр бүлийн суурь хүмүүжил сэдвээр зохион байгуулагдлаа.

Сургалтад 15 дугаар сургуулийн ахлах ангийн 30 сурагчийн эцэг эх хамрагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%