Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Аймгийн аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээн Өнөөдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр эхлэлээ. Энэ удаагийн тэмцээнийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тэмцээнд аймгийн 11 сумын шилдэг оролцогчид болох 24 тамирчид оролцож байна.