Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

2021-12-14

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Тэмцээний эрэгтэй төрөлд Өлгий сумын Серикмурат Еркехулан 5.5 оноогоор 1-р байр, Өлгий сумын Хадылбекийн Ерболат 5,5 оноогоор 2-р байр, Өлгий сумын Рүстемийн Берикбол 5,5 оноогоор 3-р байр, Өлгий сумын А.Есбол 5 оноогоор 4-р байр, Өлгий сумын Ж.Айболат 5 оноогоор 5-р байр эзэллээ.
 
Эмэгтэй төрөлд Ногооннуур сумын Дөрветханы Күмисжан 4,5 оноогоор 1-р байр, Толбо сумын Болатбекийн Шолпан 4 оноогоор 2-р байр, Цэнгэл сумын Бахытын Сунхар 3,5 оноогоор 3-р байр, Өлгий сумын Ө.Енлик 3 оноогоор 4-р байр, Өлгий сумын н.Саттигүл 2 оноогоор 5-р байранд тус тус шалгарлаа.
 
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн Шатрын холбоо болон тэмцээнд оролцсон нийт шатар сонирхогчиддоо цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%