Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хамтарсан багаас Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хамтдаа хамгаалья-2021” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.