Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2021-12-15

Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр /2021.12.15/ 09 цагт 86.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хурлаар Дархан сумын ИТХ-ын 2021 онд хийсэн ажлын тайлан, Дархан сумын засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2021 онд хийсэн ажлын тайлан, 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай, Дархан сумын 2021 газар зохион байгуулалтын гүйцэтгэл, 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэн шийдвэрлэх болно.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Т.Мөнхцэцэг, Бичиг баримт боловсруулах комиссоор төлөөлөгч Б.Оюунчимэг, Г.Алтантуяа нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%