Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийг Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит VIII хуралдаанаар хэлэлцээд ХАНГАЛТТАЙ гэж дүгнэлээ.

2021-12-17

Баруун-Урт сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит VIII хуралдаан болж нийт 9 асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа. Энэ удаагийн хуралдаан нь 2021 оны отгон хурал болж байгаагаар онцлогтой бөгөөд 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2022 онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах гэх мэт олон асуудал хэлэлцлээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ихбаяр 2021 онд ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын албаны үйл ажиллагааны тайланг хуралдаанд оролцогч төлөөлөгчид, төсөвт байгууллагын удирдлагууд, иргэддээ танилцууллаа. Мөн Сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс  2020-2024 оны үйл ажиллагааны эхний жилийн хэрэгжилтийг ИТХ-д тайлагнаж нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцүүлж батлууллаа.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2022 онд сумын ИТХ, ЗДТГ-т зарим эрх дээд шатны байгууллагаас шилжиж ирж байгаатай холбоотойгоор төсөвт төвлөрөх хөрөнгө, зарцуулалтад ихээхэн хэмжээний өөрчлөлт орж урьд жилүүдээс нэг дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, ажилтан албан хаагчийн татварын болон татварын бус орлого нь аймгийн төсөвт төвлөрдөг байсан нь хуулийн шинэчлэлээр суманд төвлөрч, мөн эдгээр ААНБ, албан хаагчдын цалин, урамшуулал, тогтмол зардал сумын төсвөөс гарч байхаар хуульчлагджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%