Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА.

2021-12-23

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын 2021 оны 12-р сарын 02-ны өдрийн 97 тоот тогтоол гарсан.
 
Дээрх тогтоолын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамжийг боловсруулан ажиллаж байна.
 
1. Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд орон нутгийн олон нийтийн радио, Саян, Дербес телевизээр хос хэлээр тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах
2. Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцэн батлалцсан орон нутагт амьдарч байгаа депутатуудад хүндэтгэл үзүүлэх
3. Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хойч үеийн залуучуудад сурталчлан таниулах зорилгоор Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хуулийг хэлэлцэн батлах ажилд оролцож байсан нэг хүнийг орон нутгийн радиогоор ярилцлага өгөх ажлыг зохион байгуулах
4. 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр аймгаас АИХ-ын депутатаар сонгогдож, Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын түүхэн замнал, зургийн цомог гаргаж, аймгийн музейд байршуулсан юм. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор уг түүхэн замнал, зургийн цомгийг баяжуулан дахин сэргээх ажлыг зохион байгуулах
5. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Жүнисийн алдрыг мөнхжүүлэх
6. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан орон нутгаас оролцох хүмүүсийн замын /Хот хоорондын/ зардлыг Аймгийн ИТХ-ын төсвөөс гаргаж өгөх асуудлыг шийдвэрлэх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%