Өнөөдөр /2021.12.23/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах баг, Гудамж, байрны Нийтийн эргүүлүүдийн дунд зарласан “Гэмт хэрэг зөрчлөөс хамтдаа сэргийлье” 2-р аяны шагналт байрт шалгарсан Урьдчилан сэргийлэх баг болон Гудамж байрны нийтийн эргүүлүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багуудын дунд зарласан “Гэмт хэрэг, зөрчлөөс хамтдаа сэргийлье” 2-р аяны эцсийн шалгаруулалтын дүнгээр:
- Нэгдүгээр байр 3-р хороо
- Хоёрдугаар байр 1-р хороо
- Гуравдугаар байр 9-р хороо тус тус эзэлж шагнууллаа.
1-19 дүгээр хороодын нийтийн эргүүлүүд дунд зарласан “Гэмт хэрэг, зөрчлөөс хамтдаа сэргийлье” 2-р аяны шагналт байрт:
- Нэгдүгээр байр:
А.Тунгалаг /3-р хороо/
Р.Рэнцэнбат /4-р хороо/
О.Төмөрбаатар /11-р хороо/
- Хоёрдугаар байр:
С.Нарантуяа /2-р хороо/
Х.Цэцгээ /13-р хороо/
Б.Зэсэдбалжир /16-р хороо/
- Гуравдугаар байр:
М.Уранчимэг /7-р хороо/
Ц.Жаргал /14-р хороо/
Г.Оюун /18-р хороо/ тус тус шалгарч амжилтаараа манлайллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын зөвлөх Б.Чинбат нар хүрэлцэн ирж шагналыг гардуулав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА