Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТАРСАН БАГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-12-24

Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын 23 хамтарсан баг 2021 онд зохион байгуулсан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчид үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээ, зохион байгуулсан сургалт сурталчилгаа зэрэг  хамтарсан багийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүний хамтарсан багаар Б.Оюунчимэг ахлагчтай Дархан сумын 5 дугаар багийн Хамтарсан баг, Б.Нямбаяр ахлагчтай Дархан сумын 13 дугаар багийн Хамтарсан багийн хамт олон, тэргүүний нийгмийн ажилтнаар Дархан сумын 7 дугаар багийн Нийгмийн ажилтан Ц.Амарзаяа тодорлоо.

Шилдэг хамтарсан багийг шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХЗХГ-ын мэргэжилтэн хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Эрүүлсайхан, хүүхдийн эрхийн прокурор Ч.Мядагбадам, ЦГ-ын ГБХХГХУС мэргэжилтэн Ж.Баярчимэг, ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Заяа, Дархан сумын нийгмийн ажилтан Ч.Туяа нар ажилласан юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%