Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэр ба байгаль арга хэмжээ боллоо

2021-12-17

“Гэр ба байгаль” схемийн концепцийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал оролцлоо. Энэхүү арга хэмжээнд уригдсан эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, албан хаагчид, малчдын төлөөлөлд хандан ажлын амжилт хүслээ.
Архангай аймгийн хувьд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг мал аж ахуй, аялал жуулчлал зонхилдог бөгөөд малчин өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйгаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ирсэн. Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Пэйж төслөөс хэрэгжүүлж буй “Гэр ба байгаль” схемийн эхний шатыг Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Аялал жуулчлалын бүс болох Тариат, Өгийнуур, Цэнхэр, Булган сумдаас 10 малчин өрхийг сонгож, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шаардлагуудыг хангаж буй малчин өрхийг сонгосноор аялал жуулчлалын салбарт чухал хөшүүрэг болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%