Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЛГАН АЙМГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ НУТГИЙН УДИРДЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР БАВУУДОРЖ ОВОГТОЙ УЯНГАБАТ ТОДОРЛОО.

2021-12-30

Бавуудорж овогтой Уянгабат нь 1972 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Дээд боловсролтой. Ам бүл 4. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

  • 1989 онд Хялганат тосгоны Бүрэн дунд сургууль
  • 1993 онд Гадаад хэлний дээд сургууль
  • 1994 онд Удирдлагын мэргэжлийн инстутт

 

Ажиллаж байсан газар:

  • 1997-2003 онд Орхон аймаг “Эрдэнэт-Сэлэнгэ”ХХК-д менежер
  • 2004-2008 онд Хялганат тосгоны ЕБС-д нийгмийн ажилтан
  • 2008-2012 онд Хялганат тосгоны захирагч
  • 2013-2014 онд ЕБС-ийн захирал
  • 2015 оноос ЕБС-д Англи хэлний багш
  • 2016 оноос тосгоны ИНХ-ын даргаар ажиллаж байна.

 

Авсан гавьяа шагнал:

  • 2007 онд Эрх чөлөөний одон
  • 2008 онд Мөнх-Алдар медаль
  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн медаль
  • 2013 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Сонгуульт ажил :  Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа, Хангал сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байна.

Б.Уянгабат нь ардчилсан нийгмийг бүтээн байгуулах үйлс болон боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ Хангал сумын ИНХ-ын даргаар ажиллаж нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд  анхан шатнаас нь эхлэн өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа аймгийн ИТХ-ын шилдэг Төлөөлөгч юм. 

.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4472
3113 / 70%
858 / 19%
246 / 6%
255 / 6%