Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЧОЙГОНЖАВЫН ЧАДРААБАЛ ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-27

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж байгаа бодитой хувь нэмрээ үнэлүүлж Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” болсон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Чойгонжавын Чадраабал танд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Ч.Чадраабалын удирдсан “Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000га тариалангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломжийг бүрдүүлсэн. Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17км урт усалгааны суваг, сумын төвөөс 13км өндөр хүчдлийн шугам татаж, 1500га талбай услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмжийг ашиглалтанд оруулж, усалгааны системийг бүрэн автоматжуулан, 10000в 400КВа хүчин чадалтай 2ш трансформаторыг суурилуулж усалгааны системийн жигд ажиллагааг ханган ажиллаж байна.
 
Компаний боловсон хүчний хувьд 40 гаруй үндсэн ажилчинтай. Нийт ажилчдын 80 хувь нь тогтвор суурьшилтай ажилладаг. Хавар намрын цагт орон нутгаас туслах ажилчид авч 60-80 хүнийг ажлын байраар хангадаг. Мөн жил бүр хөдөө аж ахуйн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа их дээд сургуулиуд, МСҮТ-ийн оюутнуудыг өөрийн бааз суурин дээр үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг.
 
“Арвин хур” компани нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалтуудыг хийж, орон нутгийн сургууль, эмнэлэгтэй хамтран ажиллаж, суманд дутагдаж байгаа боловсон хүчнээр хангах зорилгоор амжилттай суралцаж байгаа сурагчдыг сонгон шалгаруулж их дээд сургуульд суралцах төлбөр, тэтгэлгийг олгож ажилладаг юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%