Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах ажлыг IRIMongolia судалгааны байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тухайн байгууллагатай цахим уулзалтыг зохион байгуулав. Судалгааны үрд дүнд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго тавин ажиллаж байна.