Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9, 13, 14 ДҮГЭЭР ХОРООДЫН ХАМТАРСАН БАГ ТАЛАРХАЛ, УРАМШУУЛЛААР ШАГНУУЛЛАА

2022-01-04

      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим хороодын хамтарсан багт урамшуулал олгох шийдвэр гаргасан.

     Өнөөдөр /2022.01.04/ тус захирамжийн дагуу Гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн 9, 13, 14 дүгээр хороодын хамтарсан багт Нийслэлийн ГХУСАЗСЗ-өөс талархал, урамшуулал олголоо.

       Хамтарсан багийн бүрэлдэхүүнд: Тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан нар багтдаг бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийн судалгаа гаргах, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, шийдвэрлэх, холбогдох газар нь зуучлах, нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм.

         Шалгарсан хамтарсан багийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим хороодын хамтарсан багт урамшуулал олгох шийдвэр гаргасан.  Өнөөдөр /2022.01.04/ тус захирамжийн дагуу Гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн 9, 13, 14 дүгээр хороодын хамтарсан багт Нийслэлийн ГХУСАЗСЗ-өөс талархал, урамшуулал олголоо.   Хамтарсан багийн бүрэлдэхүүнд: Тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан нар багтдаг бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийн судалгаа гаргах, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, шийдвэрлэх, холбогдох газар нь зуучлах, нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм.   Шалгарсан хамтарсан багийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.  ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%