Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТХ-ын Тэргүүлэгчид сум орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа 09.06

2021-09-06

Тус хуралдаанд ИТХ-ын ээлжит бус 8-р хуралдааныг 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдахаар товлон зарлан, хуралдаанаар:

2022 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ зориулалтыг батлах тухай,

Самрын нөөц тогтоох тухай, бусад гэсэн асуудлыг хэлэлцүүлэхээр баталж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг томилсон.

Мөн хурлын дараа ИТХ-ын Тэргүүлэгчид сум орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан.

- ЭМТ-ын өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 60%-тай ба дотор заслын ажил дутуу үлдсэн, энэ онд ашиглалтад орж хараахан амжихгүй, ЕБСургуулийн дотуур байрны ажлын гүйцэтгэл 60%-тай өрлөгийн ажил явагдаж байгаа, Дулааны шугамын ажил бүрэн дуусч байгаа, 09 сарын 15 гэхэд хүлээлгэн өгч, халаалтаа өгөхөөр ажиллаж байна. Соёлын төвийн барилгын ажлын хувьд сууриа тавина гэсэн мэдээлэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%