Шинэ оны босгон дээр Монголын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 394 шатарчид оюун ухаанаа сорьж аваргаа шалгаруулсан байна. Тус тэмцээнд аймгийн шатрын холбоо, Оюунлаг шатрын клубын тамирчид өндөр амжилт гаргаж багийн дүнгээр Улсын аварга болж Алтан цом, медалийн эзэд боллоо.
Тус тэмцээнд тамирчидаа бэлтгэсэн “Оюунлаг” шатрын клубын дасгалжуулагч багш Ж.Энхбаатар хэллээ: Уралдаан тэмцээний амжилт бүрийн ард тамирчидийн сэтгэл зүйн байдал, гэр бүлийн дэмжлэг, дасгалжуулагч багшийн хичээл зүтгэл, бэлтгэл хангах орчин, төр, засгийн олон талт дэмжлэгийн нөлөө их байдаг. 2013 оноос хойш Сүхбаатар аймагтаа оюуны спортыг хөгжүүлэх, шилдэг тамирчид бэлтгэх зорилгоор өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит болгон жил бүр тогтвортой зохион байгуулж ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлж, байдаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ИТХ-ын үе үеийн дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье гэлээ.
Сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр хэлэхдээ. Сүхбаатарчууд улсдаа оюуны спортоор бага, өсвөр, идэр, ахмад насны гээд бүх ангилалд шилдэг тамирчидтай байгаа нь бид бүхний бахархал юм. Сум орон нутгийн зүгээс дэмжиж ажилладаг нь тамирчидын амжилт гаргалт, гэр бүлийнхэнд нь дэмжлэг болж байдагт баяртай байна. Цаашид оюуны спортыг өргөн хэмжээнд хөгжүүлэх хамтран ажиллана гэлээ.
7-8 нас эрэгтэй
Алтан медаль: Чинзоригийн Эрдэнэ 3-дугаар сургууль
9-10 нас эмэгтэй
Алтан медаль: Баярбилигийн Дөлгөөн 1-р сургууль
15-16 нас эмэгтэй
Шагналт 4 дүгээр байр: Наранбаатарын Сод-Эрдэнэ 1-р сургууль
17-18 нас эмэгтэй
Шагналт 5 дугаар байр: Цогдэлгэр Анударь: 2-р дугаар сургууль
6 хүртэлх нас
Шагналт 5 дугаар байр: Отгонбаатарын Тэлмэн
Мөн 2-р БДС-н сурагч Цогдэлгэрийн Анударь спортын ДЭД МАСТЕР цолны болзон ханган цол тэмдгээ гардан авлаа.