Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Шагайн харваа тэмцээн боллоо

2022-01-08

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Шагайн харваа тэмцээн аймгийн БТСГ-ын зааланд зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд 9 баг 80 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж хэлсэн үгэнээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Шагайн харвааг аймгийн ИТХ-аас Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг онцолж, нийт тамирчид, мэргэчүүддээ  амжилт хүслээ.
Тус тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа юм.
Оноо мэргэн Хараа хурц
Уухай цээл байх болтугай
Хурай хурай хурай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%